Түүхэн замнал

Ховд аймгийн Мөст сум 1941 онд Мөнххайрхан сум нэртэйгээр анх “Тавтын адаг ус” гэдэг газар Манхан сумын 2, Зэрэг сумын 1, Мөнххайрхан сумын 2, Алтай сумын 2, Цэцэг сумын 2 бүгд 10 багтайгаар байгуулагдаж байсан. Уг газар нь урсгал усгүй, багуудынхаа дундаж байршил олоогүй шалтгаанаар 1941 онд урт цагаан бургасны “цагаан түнгэ” гэдэг газар нүүдэллэн ирж 1945 он хүртэл суурьшиж байгаад одоогийн төв“Улаантолгой” гэдэг газар шилжин суурьшсан түүхтэй юм. Тус сум нь нийслэл Улаанбаатар хотоос 1325 км, аймгийн төвөөс 190 км зайд оршдог. Халх, захчин, урианхай 3 ястан амьдран суудаг.