Сумын танилцуулга

Мөст сум 1941 оны 03 дугаар сарын 15-нд Мөнххайрхан нэртэйгээр одоогийн Мөст сумын нутаг Тавтын адаг ус хэмээх газар

  • Манхан сумын 2
  • Зэрэг сумын – 1
  • Мөнххайрхан сумын 2
  • Алтай сумын 2
  • Цэцэг сумын 3 нийт 10 багтайгаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад уг газар нь урсгал усгүй, багуудынхаа дундаж байрлал олоогүй учир нүүлгэн шилжүүлж
  • 1941 оны 10 дугаар сард Цагаан бургасны Цагаан түнгэд
  • 1945 оны 10 дугаар сард Улаантолгой буюу Боорж голын хөвөөнд шилжин суурьшсан байна.

 

БНМАУ-ын бага хурлын 1942 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1942 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19 тоот тушаалаар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа болгон 156698 тоот гэрчилгээ олгосон байна.

МУ-ын Засгийн газрын 1992 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 53 дугаар тогтоолоор Засаг даргын Тамгын газар болгон өөрчилж 1597132 тоот гэрчилгээ олгожээ.

Алтайн нурууны өндөрлөг хэсэг Бөөрөг, Баатарын нурууны хооронд өвөлдөө дунджаар -21-30 хэм хүйтэн, зундаа +20-28 хэм дулаан байдаг эрс тэс уур амьсгалтай.

  • 392729 га газар нутагтай
  • Өндөр цэг: далайн төвшнөөс дээш 3966 метр өргөгдсөн Баатар хайрханы ноён оргил “Цаст богд”
  • Нам цэг: /Давсны хонхор” 1600 метр өргөгдсөн Бооржийн адаг.
  • Нийт бэлчээрийн талбай 387.0 мянган га бөгөөд хуурай хээр, цөлжүү, уулын нуга, голын сав, давсархаг болоод хужир мараат бэлчээр зонхилдог.
  • Нэн ховордож буй улаан номонд орсон Алтан гагнуур, вансэмбэрүү, ямаан сэрдэг, эмийн бамбай, дөрвөлсөн мүгээ, ган цэцэгт, алтан зул зэрэг ургамал
  • Төрөл бүрийн зээргэнэ, таван салаа, алтайн сонгино зэрэг ургамлууд элбэг ургадаг.
  • Сумын нутагт нүүрс, шохойн чулуу, давс, хужир, баргилт, улаан шар өнгийн шороон будаг гэх мэт байгалийн нөөц бий.

АМЬТАН:

Цоохор ирвэс, шилүүс, аргаль, угалз, янгир, нохой зээх, хярс, суусар, өмхий хүрэн, цагаан үен, чоно, үнэг зэрэг амьтад байдаг.

ШУВУУД:

Бүргэд, тас, чл, гахууна, алтайн хойлог, шонхор, ятуу зэрэг жигүүртэн, зундаа бүх төрлийн усны шувууд Цэцэг нуур орчимд нүүдэллэн ирдэг.

ГОЛ, НУУРУУД:

  • Боорж, Бодонч зэрэг 11 гол, 10 горхи, 24 булаг
  • Далайн түвшнээс дээш 2500-3500 метрт орших Шавагт, Бөөрөг, Асгат, Давст, Хаг, Нүдэн нуур
  • Мухар асгатын Гавж, Давстын шар хадны рашаан зэрэг олон түүх дурсгалт газар, гол, нуур бий.

Хүн ам:Тус сум халх, захчин, урианхай ястнаас бүрдсэн. Сумын дүнгээр 795 өрх, 3100хүн амтай. Мал аж ахуйн 4, сумын төвийн 1 багтай.

д/д        багийн нэр өрх нийт хүн ам шинээр төрсөн хүүхэд шинээр гэр бүл болсон овог нэрээ сольсон үрчлэгдсэн хүүхэд нас барсан
      бүгд эрэгтэй эмэгтэй          
1 цэцэг гол   190 710 351 359 27 12 5 1 9
2 хужирт 183 751 390 361 19 5 5 0 6
3 баянхайрхан 163 665 321 344 15 2 9 0 3
4 давст 64 252 126 126 7 3 1 0 3
5 улаантолгой 195 722 345 377 21 4 2 2 5
  нийт дүн 795 3100 1533 1567 89 26 22 3 26

 

Газар нутаг: Сум нь 392,7 мянган га нутаг дэвсгэртэй, Алтайн нурууны салбар уулсын дунд оршиж өвөлдөө -21-30 хүйтэн, зун 20-28 хэм дулаардаг эрс тэс уур амьсгалтай өндөр уулын бүсийн сум юм. Сумын газар нутгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 3966 метр өндөрт Баатархайрхан уулын нам цэг нь Цэцэг голын Давсны хонхор 1600 метр.

8 га ойн сан бүхий газар байдаг . Үүнийг 4 жилийн хугацаанд 1 дахин өсгөж 16 га-д хүргэх зорилт тавин ажиллаж байна.
 

Хөдөө аж ахуй:2013 оны жилийн эцсийн байдлаар

Д/Д БАГИЙН НЭР БҮГД ТООЛСОН МАЛ ТӨРЛӨӨР
      ТЭМЭЭ АДУУ ҮХЭР ХОНЬ ЯМАА
1 ЦЭЦЭГ ГОЛ 41184 594 1538 2067 18255 18730
2 ХУЖИРТ 35070 32 926 4077 15527 14508
3 БАЯНХАЙРХАН 42608 36 1275 2452 24233 14612
4 ДАВСТ 11432   376 839 4706 5511
5 УЛААНТОЛГОЙ 10679 2 602 611 4528 4936
  СУМЫН ДҮН 140973 664 4717 10046 67249 58297

Малын үүлдэр угсааг сайжруулах, гойд ашиг шимтэй малыг өсгөнүржүүлэх, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэх зорилгоор Сутай омгийн хуц, Алтайн улаан ухна, Дарь ганга угшлын азарга зэргийг  сайжруулагчаар ашиглаж байна.

Мянгат малчин болон хамгийн олон мал тоолсон малчид

д/д Багийн нэр Малчны нэр Тоолсон мал Багийн нэр Малчны нэр тэмээ адуу үхэр хонь ямаа
1 Баянхайрхаан Ж.Төмөрөө 2055 Цэцэг гол Р.Дашпунцаг 83        
2 Баянхайрхан Д.Дашзэвэг 1823 Улаантолгой Ц.Нямдаваа   118      
3 Цэцэггол Б.Мөнгөнцоож 1579 Баянхайрхан Г.Бааст     150    
4 Цэцэггол П.Баянцагаан 1428 Баянхайрхан Ж.Төмөрөө       1420  
5 Хужирт Б.Бямбацогт 1338 Цэцэггол Б.Мөнгөнцоож         608
6 Хужирт Э.Макий 1262              
7 Баянхайрхан Г.Бааст 1199              
8 Хужирт Ц.Орос 1095              
9 Цэцэггол Б.Мягмаржав 1044              
10 Цэцэггол Б.Баясгалан 1003              

Дэд бүтэцүйлдвэрлэлүйлчилгээ:Тус сум нь Мобиком, Жи-Мобайл, Баянхайрхан, Хужирт багуудад холбооны сансрын антен ашиглаж байна. 13 аж ахуй нэгж, Дэлгүүр, Түц 45, Гуанз, Цайны газар 6, Зочид буудал 2, Талх нарийн боовны цех 5, Гутал оёдлын газар 3, Модон эдлэл мужааны газар 1, иоджуулсан  давсны үйлдвэр, хувийн мал эмнэлэгийн газар 3, Хаан, Хадгаламжк, ник, хөрс-авто сервис,  газрын шим зэрэг ШТС үйл ажиллагаа явуулж байна.

Ан амьтан:Олон улсын болон Монгол улсын улаан номонд бүртгэгдсэнCITES-ийн 1-р хавсралтанд орсон нэн ховор амьтан Цоохор ирвэс, Монгол у лсын улаан ном CITES-ийн 2-р хавсралтанд орсон ховор амьтан Аргаль, Угалз, Тэх, Янгир, Алтайн хойлог, Шонхор болон Нохой зээх, Хярс, Суусар, Өмхий хүрэн, Цагаан үен, Чоно, Үнэг, Бүргэд, Тас, Ёл, Ахууна, Ятуу зэрэг ан амьтан жигүүртэн шувууд олноор байдаг.

Ургамал: Тус сумын бэлчээрийн талбай 387 мянган га бөгөөд хуурай хээр, цөлжүү хээр, уулын нугажуу хээр, голын сав давсархаг хужир мараат бэлчээрийн ургамалжилт зонхилдог. Улаан номонд орсон Алтангагнуур, Вансэмбэрүү, Ямаан сэрдэг, Эмийн бамбай, Дөрвөлсөн мүгээ, Ган цэцэгт, Алтанзул болон төрөл бүрийн зээргэнэ, таван салаа, Алтайн сонгино зэрэг олон төрөл зүйлийн ургамалтай.