Улаантолгой баг


Тус сумын Улаантолгой баг нь 1953 онд “Туяа” нэгдлийн туслах үйлдвэрлэлийн бригад нэртэйгээр байгуулагдсан ба тухайн үеийн нэгдлийн барилга байгууламжийн материал болох тоосго цохих, шохойн чулуун шатаах, барилга барих, мал сүргийг хашаажуулах, хадлан тэжээл бэлтгэх сум орноо хөгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ.

Улмаар гар оёдол, дархан, мужааны болон талхны, хадлан тэжээлийн цехтэй, худгын бригад салбартай болж мал аж ахуйн бригадуудад үйлчил байлаа. Улмаар өргөжин барилгын 2 бригадтай болж одоогийн 2 давхар конторын зориулалттай брилга, зочид буудал, нийтийн ахуй үйлчилгээ, сургуулийн дотуур байрны 2 барилгыг барьж сум орноо хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Тухайн үед 1953 онд анхны бригадын даргаар Цэгмэдийн Ойдов сонгогдож социолист хөдөлмөрийн төлөө бригад болох үүрэг авч өдөрт нь ажиллаж, оройд нь нь бүжиг цэнгүүн зохион байгуулдаг бөгөөд бүгд саарал дээлтэй, унадаг дугуйтай байсан билээ.

Харин 1972 оноос 4 дүгээр бригад болж даргаар тоо бүртгэгч Зинамэдэрийг батлав, Цэгмэдийн Ойдов, Төрбатийн Мөнхөө, Эрдэнэчулууний Гонгор, Халтарын Өөдөс, Жуумайн балааган, Цэвээний Бямбажав, Сэрээтэрийн Лууяа нар ажиллаж байжээ. Засаг захиргааны нэгжийн хуулийн 1992 оны өөрчлөлтийн дагуу баг болон өөрчлөгдөж багийн Засаг даргаар нь

-Чүлтэмийн Цэмбэл 1992-1995 он

-Данзангийн Балсан 1995-1997 он

-Цэвээндоржийн Даваасүрэн 1997 онд түр

-Дэндэвийн Батсүх 1997-2004 он

-Цэгмэдийн Ганбаатар 2004-2008 он

-Чойсүрэнгийн Болдхүү 2008-2012

-Чулуунхүү Ягаандорж 2012 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Багийн иргэдийн нийтийн хурлын даргааар Данзангийн Балсан, Сэрээтэрийн Лууяа, Сэрээтэрийн Баасандорж Баасанжавын Галбаяр нар ажиллаж байсан одоо Сэрээтэрийн Лууяа ажиллаж байна. Улаантолгой баг нь сумын төвийн баг учир төр захиргааны байгууллага, төрийн үйлчилгээний байгууллага, аж ахуй нэгж , ХЭАА, банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг газар нутгийн хувьд харьцангуй багач 2013 оны жилийн эцсийн байдлаар 193 өрх, 733 хүн амтай үүнээс эрэгтэй 364 эмэгтэй 369, хүн амьдарч байна. Мал тооллогоор тэмээ 3, адуу 524, үхэр 384, хонь 3772, ямаа 3969 бүгд 8652 толгой малтай, худалдаа үйлчилгээний 28 худалдаа үйлчилгээний цэг салбартай, 63 автомашийн, мотоцикль 42, 73 өрх айл хувийн орон сууцанд амьдардаг томоохон суурин болон өргөжин хөгжиж байна.

Д.Даржаа эзэнтэй “Бодомчийн буян” нөхөрлөлийн гутал засвар, С.Баасандорж эзэнтэй “Бооржийн хишиг” нөхөрлөлийн сүүний үнээний фермер, Б.Батзул эзэнтэй “Эмийн сан” нөхөрлөл, Ч.Төмөрхүү эзэнтэй “Аялал жуучлал” ЗБ нөхөрлөл, Х.Нэмэхбаяр эзэнтэй “Боорж сондор” талх нарийн боов, Н.Жоож “Боорж аривжих” ББ нөхөрлөл зэрэг жижиг дунд үйлдвэрүүд хөгжиж байна.

Тус багаас төрж гарсан сайчуудаас нэрлэвэл: Монгол Улсын алдарт уяач, спортын мастер Дашцэрэнгийн Балдорж, Монгол Улсын аварга эмийн санч Пагнайгын Ойдов, Улсын ургацын аварга чулууны Баттулга, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч ахмад дайчин Хорлоогийн Нүдэг зэрэг сайчууд ажиллаж амьдарч байна.

 

Улаантогой багийн иргэндийн нийтийн хурлын

2013 оны 01 сарын 29-ны өдрийн

.....хуралдааны ..... тогтоолоор батлав.