Хужирт баг


Хужирт багийн Засаг дарга П.Давааням

Хужирт баг анх 1941 онд Алтай сумаас салж Мөст сум байгуулагдахад шилжин ирж тус сумын 2-р бригаад болон засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтанд орсон энэ цагаас эхлэн тасралтгүй мал аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн ирсэн бөгөөд энэ хугацаанд сум аймаг улсын сайн малчид болон үе үеийн хөдөлмөрийн алдартнууд төрөн гарсан байна. 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжихэд “хужирт баг” болж үйл ажилгаагаа үргэлжлүүлэн одоо Тэмээ-47 Адуу-902 үхэр-5879 Хонь-15858 Ямаа-14447 бүгд-35133-н толгой малтай 181-н өрхтөй 751-хүн амтай багийн засаг дарга П.Давааням ажиллаж байна.