Баянхайрхан баг


МЭНДЧИЛГЭЭ

            Нарлаг сайхан алтайн уулсынхаа дунд, эргэх дөрвөн цагийн аясаар,өвгөд буурал,өнө идэрчүүд,ид залуус,ирээдүйн хойч үе өрнөн дэлгэрч ,өөдлөн дээшлэх өлзий буяны ерөөлөөр аж төрөн амьдран суугаа Цэцэг гол багийн нутгийн  уугуул суугуул ахмад настан ,анд нөхөд, залуу үе, ирээдүйн эзэд  элгэн нугын та бүхнийхээ  амар амгаланг айлтгаж,энх амьдрал мөнх жаргалыг хүсээд юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчилэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг алтан нарны гэгээн цацрагтай,алиман сарны мөнгөн туяатай, алсрах уулсын сүрлэг оргилтой, уудам талын урьхан салхитай, ундрах булгийн цэнгэг рашаантай, энхийн ерөөлийн ээжийн цацалтай,эрхэм нөхрийн андгай тангарагтай хамтатган хүргэе.

Баянхайрхан багийн Засаг дарга М.Энхтайван

БАЯНХАЙРХАН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус баг нь 900.0 гаруй га газар нутагтай 164 өрхтөй 664 хүн амтай 38164 толгой малтай. Баруун талаараа Их улаан даваа зүүн талаараа Баатархайрхан уулын хооронд оршдог. Духар нуурт, Их бага данст зэрэг үзэсгэлэнт зуслантай. Киргизийн үеийн буган чулуун хөшөөний цогцолбор захчин түмний шүтээн Баатархайрхан уул эртний үеийн булш хөшөө Хүннүгийн үеийн бууц Сартагтай баатрын нуруу зэрэг түүх дурсгалт газартай.Алтайн сүрлэг уул бэл нутгаар нь Аргаль , Янгир , Ирвэс, Тарвага, Хойлог Ахуун, Ёл зэрэг ан амьтан араатан жигүүртэн шувуу элбэг байдаг. Таван гол, хорин булаг шандтай.

ТӨРӨЛ ТУС БҮРЭЭР ХАМГИЙН ОЛОН МАЛ ТООЛСОН 5 ӨРХ

он

тэмээ

адуу

үхэр

хонь

ямаа

2012

1.Б.Бор-90

2.Р.Дашпунцаг-88

3.Х.Бямбацогт-75

4.Д.Эрдэнээ-73

5.Х.Нохойхүү-43

 

1.П.Баянцагаан-102

2.Х.Галтогтох-62

3.С.Ариунболд-41

4.Б.Бор-40

5.Ё.Эрдэнээ-40

1.Б.Баясгалан -72

2.Л.Бямбадорж-70

3.До.Мөнхжаргал-60

4.У.Мягмардорж-57

5.Х.Галтогтох-54

1.П.Баянцагаан-784

2.Б.Мөнгөнцоож-604

3.Б.Мягмаржав-550

4.Ж.Мягмар-500

5.Ё.Эрдэнээ-309

1.Б.Бор-578

2.Б.Мөнгөнцоож-400

3.Б.Баясгалан-365

4.Т.Давааням-321

5.Ё.Эрдэнээ-313

2013

1.Р.Дашпунцаг-83

2.Б.Бор-80

3.Х.Бямбацогт-70

4.Х.Нохойхүү-55

5.Ё.Эрдэнээ-45

1.Баянцагаан-73

2.Х.Галтогтох-62

3.С.Ариунболд-50

4.Х.Батзориг-40

5.Б.Бор-36

1.Б.Баясгалан-82

2.Л.Бямбадорж-76

3.Б.Мягмаржав-71

4.Г.Бааст-70

5.Да.Цэдэнбал-69

1.П.Баянцагаан-990

2.Б.Мөнгөнцоож-912

3.М.Дагвасүрэн-643

4.Ё.Эрдэнээ-570

5.Б.Мягмаржав-549

1.Б.Мөнгөнцоож-608

2.Б.Бор-600

3.Б.Баясгалан-437

4.Х.Батзориг-400

5.б.Мягмаржав-388