Цэцэг гол баг


ЦЭЦЭГ ГОЛ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Ургийн овог:Жамбараа, Овог:Шагдар, Нэр:Мөнгөнтуяа, Ам бүл:5.Нөхөр,3 хүүхдийн хамт

Хэлэх дуртай үг:Эзэн хичээвэл заяа хичээнэ. Эрхэлж буй ажил: Мөст сумын Цэцэг гол багийн засаг дарга

Цэцэг гол багийн Засаг дарга

Ш.Мөнгөнтуяа

МЭНДЧИЛГЭЭ

Нутгийн ахмад настан, ахан дүүс, анд нөхөд, хойч үеийн ирээдүй залуус, хүүхэд та бүгд сүрэг мал тарган тавтай сайхан зусч байна уу.

Багийн засаг даргын бүрэн эрхийн хугацаанд эрхэм та бүхнийхээ төрийн гүүр болж, түмэн хэргээс бүтээлцэх их үйлсийн аянд цаг наргүй зүтгэх хариуцлага хүлээн ажиллах чухал зорилготой.Итгэл хүлээлгэсэн багийн зон олныхоо итгэлийн элч байх болно.

 

Цэцэг гол багийн товч танилцуулга

 

Цэцэг гол баг нь 119753,4 га нутаг дэвсгэртэй, 203 өрх,757 хүн амтай. Үүнээс:Эмэгтэй-385, эрэгтэй-372.0-18 насны хүүхэд =324,60-аас дээш насны=64.

2012 оны жилийн эцсээр36883 толгой мал тоолсон.Үүнээс:Тэмээ-664,адуу-1603,үхэр-1786,хонь-16481,ямаа-16369-ийг тоолж урьд оныхоос мал сүрэг таван төрлөөрөө өссөн байна.

БАХАРХАЛ:

Мөст сумын нийт хүн ам, өрхийн тоогоороо бусад багаасаа тэргүүлдэг. Улсын аварга малчин Ш.Пүрэвжав нь үр хүүхэд болон нутгийн залуу малчдад ажлын арвин туршлага, мал маллах арга ухаанаа заан өвлүүлж байна.Сумын нийт тэмээн сүргийн ихэнх нь манай багт байдаг. 119753,4 га талбайтай.Хужирт,Давст,Улаантолгой багууд болон Зэрэг , Цэцэг сумдтай хиллэдэг.