Засаг дарга

Товч танилцуулга: Сэрээтэр овогтой Баасандорж нь 1968 онд төрсөн. Нягтлан бодогч мэргэжилтэй.

Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 4 удаа сонгогдсон. 2012 оноос тус сумын Засаг даргаар ажиллаж байна

 

ХОВД АЙМГИЙН МӨСТ ЗАСАГ ДАРГЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Шинэчлэлийн Засгийн газрын болон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд сумынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, байгаль орчин, бизнест ээлтэй ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргаж, ард иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах, аж амьдралыг дээшлүүлэхэд сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго оршино.

Нэг: Төрийн байгуулалт, эрх зүй, батлан хамгаалах, гадаад бодлогын хүрээнд:

1. /. Төрийн байгуулалтын чиглэлээр:

Төр захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, ил тод, шуурхай, хариуцлагатай байдлыг хангаж, авлига, шударга бус байдал, хүнд суртлыг халж, нэг цонхны үйлчилгээг өргөтгөн иргэд, олон нийтийн оролцоог хангасан сайн засаглалыг хэрэгжүүлж, иргэндээ хүртээмжтэй үйлчилдэг төрийн албыг бий болгоно.

1.1.1. Сумын Засаг даргын зөвлөлийн гишүүдийн 1/3-ээс доошгүй хувьд нь иргэд, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулж, шийдвэр гаргахад иргэдийн оролцоо, хяналтыг бий болгоно. Гарсан шийдвэрүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сувгуудаар ард иргэддээ тогтмол мэдээлж ажиллана.

1.1.2. Иргэдийн оролцоо-шууд ардчиллын хэлбэрийг хэрэгжүүлж, суманд "Иргэний танхим" байгуулан, төрийн байгууллага, иргэнийг холбосон олон нийттэй харилцах арга хэмжээг тогтмол болгож, улирал бүр 1 өдрийг "Иргэдийн өдөр" болгон зохион байгуулж, иргэдийн санал гомдол, эрэлт хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.

1.1.3. "Цахим засаглал" хөтөлбөр хэрэгжүүлнэ. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэрүүдийг цахим мэдээллийн хэрэгсэлээр болон цаасан хэлбэрээр иргэдэд хүргэх, олон нийтийн зарын самбарт байрлуулдаг болно. Иргэд өргөдөл гомдол, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх үйл ажиллагааг бүх талаар бүрдүүлж, хариугаа цахим хэлбэрээр авах нөхцөл бүрдүүлнэ.

1.1.4. Мянганы хөгжлийн зорилт, жендерийн тэгш байдлын хуулийг хэрэгжүүлж шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримтална.

1.1.5. Нутгийн удирдлагын болон засаг захиргааны байгууллагаас дэвшүүлсэн хөтөлбөр зорилтыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагаас гаргасан бодит санал санаачлага, төсөл хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллана.

1.1.6. Төсвийн хөрөнгөөр хийгдэх тендер, бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд олон нийтийн хяналт, оролцоонд тулгуурлан тендерийн будлиан, чанаргүй гүйцэтгэл, авлига, хээл хахуулийг таслан зогсооно. Тендер шалгаруулах, хүлээн авах үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулдаг болно.

1.1.7. Улаанбаатар хот бусад газруудад байгаа нутгийн зөвлөлтэй байнгын хамтын ажиллагаатай байна.

1.1.8. Төр-иргэд-ИНБ-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг сайжруулж, бүх шатанд сайн засаглалыг буй болгоно.

1.1.9. Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх давтан сургах ажиллагааг тасралтгүй явуулж ТАХ-ыг тоног төхөөрөмж, компьютерээр хангах ажлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

1.1.10. Төрийн албан хаагчид, гоц авьяастай сурагчид ,тамирчид, иргэдийг өөр аймаг,сум болон гадаад дотоодод явуулж уралдаан тэмцээн болон туршлага судлуулахад дэмжлэг үзүүлнэ.

1.1.11. Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн биелэлтэнд хяналт тавих ажлын хэсгийг байгууллага бүрт бий болгож улирал тутам дүгнэж үр дүнг тооцон ажиллана.

1.1.12. Монгол улсын Засгийн газраас баталсан хөтөлбөр, болзолын хүрээнд сум, төсвийн байгууллагууд, багийн төвийг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

1.1.13. Багийн дарга нарыг унаажуулах

1.2. Батлан хамгаалах, онцгой байдлын чиглэлээр:

Сумд, багийн удирдлагуудыг цэрэг стратегийн сургалтанд үе шаттай хамруулж, ард иргэдийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах аргад сургаж дадлагажуулах зорилгоор жил бүр гамшгаас хамгаалах дадлага сургууль зохион байгуулж хэвшинэ.

1.2.1. Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, архив нууцын өрөөг стандартын дагуу тохижуулна.

1.2.2. Онцгой байдлын штаб, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулана.

1.2.3. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг бүх нийтэд үнэн зөв, шуурхай хүргэх удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдийг тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд сургаж, дадлагажуулахын тулд сумын төвд "Дуут дохио" суурилуулна.

1.3. Эрхзүй, нийгмийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

1.3.1. Нийгмийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны уялдаа холбоог дээшлүүлж иргэдийн амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд ахиц гаргана.

1.3.2. Сумын нутаг дэвсгэрт иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлнэ.

1.3.3. Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ард иргэд, байгууллага хамт олны дунд бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэн иргэдээс гарсан санал санаачлагыг дэмжиж ажиллана.

1.3.4. Цагдаагийн албан хагчдыг орчин үеийн шаардлага хангасан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээр үе шаттайгаар хангах замаар орон нутагт гарах гэмт хэргийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлнэ.

1.3.5. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын чадавхийг сайжруулж, байнгын ажиллагаатай цахим сүлжээ, лавлах утас ажиллуулан үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.

1.3.6. Эрх зүйн сургалт сурталчилгаа, туслалцаа үзүүлэх ажлыг сумын иргэний танхимаар дамжуулан зохион байгуулж цахим сургалт явуулах нөхцөл бүрдүүлнэ.

1.3.7. "Хууль тогтоомж- амьдралд" аяныг улирал бүр тодорхой сэдэв төрлөөр зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн хуулийн хэрэгжилтийг чанаржуулна.

1.3.8. Сум, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны нэгдсэн сүлжээтэй болгоно.

1.3.9. Бүрэн эрхийн хугацааны эхний 2 жилд багтаан засаг захиргааны удирдлага, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, хувийн хэвшил, ТББ-ын төлөөллийг хөрш зэргэлдээ болон бусад улс оронд технологийн туршлага судлах, шинэ санаа олж ирэх аялал зохион байгуулах санал санаачлагыг дэмжинэ.

1.3.10. Сумын төвийн замыг тэмдэгжүүлж осол аваарь гарахаас урьдчилан сэргийлнэ.

Хоёр: Нийгмийн цогц үйлчилгээ, иргэдийн оролцоо, боловсрол, соёл, аялал жуулчлал, биеийн тамир, спортын бодлогын хүрээнд:

2.1. Боловсролын чиглэлээр:

Орон нутгийн онцлог бүхий олон улсын стандартад нийцсэн боловсролыг эх нутагтаа олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байх, сум орон нутгийн хөгжлийн ирээдүй “МӨСТ” сургаж бэлтгэнэ.

2.1.1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, СӨБ-ийн хамран сургалтыг 85,0 хувьд, суурь боловсролын хамран сургалтыг 98,0 хувьд хүргэнэ.

2.1.2. Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил, ёс зүй, нийгмийн хамгааллын асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор "Багшийн хөгжил" дэд хөтөлбөр хэрэгжүүлж, багш-хүүхэд-эцэг, эх хөгжих боломж бүрдсэн орчин бүрдүүлнэ.

2.1.3. Хүүхдийн авъяас, билгийг багаас нь нээн хөгжүүлэх зорилгоор "Авъяас", "Ном" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол ухаан, зан заншил, үлгэр, туульсийн танхим ажиллуулна.

2.1.4. Албан бус насан туршийн боловсролын сургалтыг тасралтгүй явуулж, техник тоног төхөөрөмж, орчин нөхцлийг бүрдүүлнэ. Албан бус боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн иргэдэд амьдрах ухааны боловсрол олгох гэгээрэл төвийн үйл ажиллагааг тогтмолжуулна

2.1.5. Хүүхэд бүрийг даам, шатар тоглуулж сургах тусгай хөтөлбөр гарган хичээллүүлж материаллаг баазаар хангана.

2.1.6. 780 ба түүнээс дээш элсэлтийн босго оноо авсан суманд нэн шаардлагатай мэргэжлээр сурч байгаа сурагчийн 1 жилийн сургалтын төлбөрийг /1 сая/ даана.

2.1.7. Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын мэдээлэл харилцааны технологийн тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлж, интернэтэд холбоно.

2.1.8. Хичээлийн 2-р байранд их засвар хийнэ.

2.1.9. Сургалтын чанарыг сайжруулахын тулд 3-5 ухаалаг самбар, бүх ангийг проектороор хангах арга хэмжээ авна.

2.1.10. Төрийн албан хаагчид сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, залуу гэр бүл иргэдийг орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулна.

2.1.11. Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон, мэргэжлийн бус

багш нар эцэг эхчүүдийн дунд “Засаг дарга”-ын нэрэмжит математикийн олимпиадыг тогтмол явуулна.

2.1.11. "Эрдэм боловсролтой Монгол хүн" боловсролын бодлогыг хүүхэд бүрт хүргэх боловсролын чанарын шинэчлэлийг сургалтанд нэвтрүүлж үр дүнг тооцох хяналт тавих, урамшуулах асуудлыг шийдвэрлэнэ.

2.1.12. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн дотуур байр бариулж зөөлөн эдлэлийг шинээр сольж тавилгыг нь шинэчилнэ.

2.1.13.100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг бариулна.

2.1.14 Цэцэрлэгийн гадна хашаа, хүүхдийн тоглоомын талбайг шинэчилнэ.

2.1.15. Уйгаржин монгол бичгийн албан бус сургалтийг зохион байгуулж монгол бичигтэн болох хөдөлгөөнийг өрнүүлнэ.

2.2. Соёл, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын чиглэлээр:

Нутгийн онцлогт тохируулан өв соёлыг байгалийн аялал жуулчлалтай холбон хөгжүүлэх бодлого баримталж, сумаас ирээдүйн соёл урлаг, спортын алдартнууд төрөн гарах бодлогыг хэрэгжүүлнэ.

2.2.1. Суманд орон нутаг судлах музей алдрын танхим байгуулна.

2.2.2. Соёлын байгууллагын тоног төхөөрөмж хөгжим, техник хэрэгслийн шинэчилж орчин үеийн шаардлага хангасан кино проектор цахилгааны нөөц мотороор хангаж хашаажуулж цэцэрлэгжүүлнэ.

2.2.3. Цахим болон нүүдлийн номын сан байгуулж, фондыг баяжуулна.

2.2.4. Сумын соёл урлагийн өдрүүдийг аймгийн төв болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад 2014 онд зохионо.

2.2.5. Соёл, урлагийн салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, соёл урлагийн байгууллагын ажилтнуудын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах бодлогыг хэрэгжүүлнэ.

2.2.6. Иргэдийн дунд үндэсний өв соёлоо дээдлэх, хайрлан хамгаалах, өсвөр хойч үедээ уламжлуулах, үндэсний өв соёлоор бахархах үзлийг төлөвшүүлэхэд соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог дэмжиж, хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

2.2.7. Түүх дурсгалын газрууд, биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулан, фото болон цахим бүртгэлийн сан бүрдүүлнэ.

2.2.8. Сумын аялал, жуулчлалын хөтөлбөр боловсруулж аялалын төрлүүдийг нэмэгдүүлнэ.

2.2.9. "Хөдөлгөөн-эрүүл мэнд" хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийн биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллэх орчин сайжруулж сумын спорт заалыг их засварт оруулж биеийн тамирын задгай талбайг 2-ыг байгуулна.

2.2.10. Хүүхэд, залуучуудын спортын авъяас, ур чадварыг нь нээн хөгжүүлэх зорилгоор “Хөөмий” “Бүжиг” “Морин хуур”-ын “Уртын дуу-“-ны дугуйланг хичээлүүлж ирээдүйн авьяастнуудыг төрүүлнэ.

2.2.11. Хүүхэд, залуучууд,ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулж материаллаг баазыг жил бүр бэхжүүлнэ. Албан газар, айл өрхүүдийг цэцэрлэгжүүлэх хөдөлгөөн өрнүүлж, сургуульд түшиглэн эхо булан, ногоон байгууламж байгуулна.

2.2.12. Бөхийн холбоо байгуулах, сурын холбоо

2.2.13 Багуудын спорт урлагийн бага наадмыг жилд зохион байгуулах

2.2.14 Оюунлаг Ховд хөтөлбөрийг тусгах

2.3. Эрүүл мэндийн чиглэлээр:

"Эрүүл чийрэг Монгол хүн" хөтөлбөр хэрэгжүүлж, Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангасан байна.

Өвчлөл эндэгдлийг тууштай бууруулан, хүн амын цэвэр өсөлтийг ханган, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлж, стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрд олгоход чиглэнэ.

2.3.1. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлнэ.

2.3.2. Эрүүл хүүхэд аян, амны хөндийн эрүүл мэнд хөтөлбөр хэрэгжүүлж, өсвөр насны хүүхдийн шүдний өвчлөлийг 10 хувиар бууруулна.

2.3.3. Төрийн болон Хувийн хэвшлийг түшиглэн амралт, сувиллын газар, кабинет байгуулах санаачлагыг дэмжиж ажиллана.

2.3.4. Эмнэлэгт лабораторын анализатор болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж, мэргэжилтнийг бэлтгэн, оношлогоо, шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулна.

2.3.5. Сум дундын эмнэлгийн барилгын өргөтгөлийг бариулна.

2.3.6. Сумын түргэн тусламжийн машиныг шинэчилж, багуудын эмч нарыг үе шаттайгаар унаажуулна.

2.3.7. Эмнэлгийг зүрхний цахилгаан бичлэгийн аппаратаар хангана.

2.3.8. Иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо, шинжилгээнд жил бүр хамруулж, өвчнийг эрт оношлон эрүүлжүүлэх ажлыг графикаар зохион байгуулна.

2.3.9. "Цахим эмнэлэг" хөтөлбөр хэрэгжүүлж, хөтөч сувилагчийн үйлчилгээг нэвтрүүлэх, баг бүрээс сайн дурын идэвхтэнг 3-4 хүн бэлтгэж, эрүүл мэндийн төвийг шуурхай, хүлээгдэлгүй болгоно.

2.3.10. Хүн амд ноогдох их эмч, сувилагчийн тоог улсын стандарт түвшинд хүргэж, мэргэжлийн зэрэгтэй эмчийн тоог нэмэгдүүлнэ.

2.3.11. "Эрүүл эхээс эрүүл хүүхэд" зарчмыг эмнэлгийн бүх шатанд хэрэгжүүлэн, эх хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулна.

2.3.12. Эх, нярай хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.

2.3.13. Эмийн сангийн стандартыг хэрэгжүүлж, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдлыг хянах тогтолцоог сайжруулж, тендерийн эмийн үнийн дээд жишгийг тогтоож мөрдүүлнэ.

2.3.14. Эмнэлгийн хог хаягдлыг устгах булшлах цэгийг тусад нь байгуулна.

2.3.15. Эхчүүдийн амрах байрыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулж, эд хогшлыг шинэчилнэ. Эхчүүдийн амрах байрыг шинээр барих

2.4. Нийгмийн хамгааллын чиглэлээр:

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эх, эцэг, олон хүүхэдтэй эх, хүүхэд зэрэг зорилтод бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлж, гэр бүлийн хөгжлийг бүх талаар дэмжинэ.

2.4.1. Ядуу , нэн ядуу өрхийн судалгааг БИНХ-ын шийдвэрт тулгуурлан гаргаж аливаа төсөл хөтөлбөрт хамруулах, ажлын байр нэмэгдүүлэх, ядуу, нэн ядуу өрхийн тоог зохих түвшинд бууруулна.

2.4.2. Нийгмийн халамж, тусламж авах иргэдийг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн, амьжиргаа дэмжих зөвлөлд уламжлан шийдвэрлүүлнэ.

2.4.3. Бүтэн өнчин хүүхдэд аймгийн Засаг даргын тэтгэлэг олгуулна.

2.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоогоор хангаж ажиллуулж буй байгууллагад нь хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлнэ.

2.4.5. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор зорилтот бүлгүүдэд хүргэнэ.

2.4.6. "Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох" тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.

2.4.7. “Ажилласан жил тэтгэврийн даатгалын нөхөн тооцох тухай” хууль болон халамжийн хуулиудыг хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.

2.4.8. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Цагаан уул амралтанд жилд 1нэг удаа амраана. Амрагсадын нэг талын унааны зардлыг тамгын газар даана.

ГУРАВ: Эдийн засгийн бодлогын хүрээнд:

3.1.1. Сумын хэмжээнд хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тогтоон, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрдүүлнэ.

3.1.2. Орон нутгийн татварын хувь хэмжээг оновчтой тогтоох, татварын бааз, суурийг өргөжүүлэх замаар орон нутгийн төсвийн орлогын хэмжээг нэмэгдүүлж, цахим тайлангийн системийг бүрэн нэвтрүүлнэ.

3.1.3. Татвар төлөгчдийг бүсчилсэн сургалт, сурталчилгаанд хамруулж, тоон гарын үсгийг нэвтрүүлж татвар төлөлтийг нэмэгдүүлнэ. Жил бүр тэргүүний татвар төлөгч шалгаруулан Татварын ерөнхий газрын даргын өргөмжлөл,3асаг даргын нэрэмжит шагналаар урамшуулна.

3.1.4. Төсвийн шинэчлэлийн хүрээнд орон нутгийн болон төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтнуудад сургалт зохион байгуулан чадваржуулах, төсвийн шинэ програм нэвтрүүлэх, тоног төхөөрөмж шинэчлэх замаар төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг сайжруулж, ил тод байдлыг хангаж ажиллана.

3.1.5. Төсвийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудын нягтлан бодогч, нярав нар болон төрийн сангийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлж, сэлгэн ажиллуулах, нягтлан бодох бүртгэл болон тайлан тэнцлийг програмаар гаргаж, төсвийн зарцуулалтанд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулна.

3.1.6. Сумын төрийн санг шилэн кабелийн сүлжээнд холбож, найдвартай нөөц сүлжээтэй болох, төсвийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулж, санхүүгийн сахилга, хариуцлагыг өндөржүүлнэ.

3.1.7. Улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөр, хандив, зээл тусламжийн хүрээнд бий болсон хөрөнгийг бүртгэлд бүрэн хамруулж, хөрөнгийн хадгалалт, ашиглалт, хөдлөл өөрчлөлтөд хяналт тавьж, орон нутгийн өмчийн мэдээллийн сантай болгоно.

3.1.8. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийлүүлэх хэрэгцээт бараа, үйлчилгээг аль болох орон нутгаасаа авах, орон нутгийн компани давуу эрхтэй байх зарчмыг баримтлан хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Төсөл, тендерийн шалгаруулалтыг иргэд, аж ахуйн нэгжийн дунд ил тод нээлттэй зарлан гүйцэтгэлд нь хяналт тавина.

3.1.9. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн ажиллана.

3.1.10. Банкны үйлчилгээний хүрээг өргөтгөх, харилцагчдын цаг хугацааг хэмнэх чиглэлээр банкны салбар нэгжийн тоог нэмэгдүүлж, бэлэн бус төлбөр тооцооны хэргсэлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

3.1.11.Статистикийн салбарт мэдээлэл боловсруулах, техник, технологи, цахим програм, дотоод сүлжээ, мэдээллийн сан бүрдүүлэх, интернэт ашиглах замаар багуудад цаасгүй технологи нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.

ДӨРӨВ: Дэд бүтэц, барилга хот байгуулалтын бодлогын хүрээнд:

4.1. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр:

Түгээмэл тархацтай барилгын материалын ордуудын судалгаа явуулан нөөцийг нь тогтоон, орон нутагт тохирсон барилгын материалын үйлдвэр байгуулах техникийн нөхцөл, стандартуудыг батлуулж, тэдгээрийн хэрэглээний талаар технологийн зөвлөмжүүдийн гаргаж ажиллана.

4.1.1. Жилд 100000-150000 ш тоосго үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоосгоны үйлдвэр байгуулна.

4.1.2. 1500-2000 м урт явган хүний зам барьж гэрэлтүүлгийг эрс нэмэгдүүлнэ.

4.1.3 Сумын төвийн хайрган замыг нэмэлт хөрөнгө оруулах замаар 1-2 км хатуу хучилттай бетонон зам болгоно.

4.1.4. Сумын төвийг мянганы босоо тэнхлэгийн хар замтай сайжруулсан шороон замаар холбоно.

4.1.5. Халуун усны барилгад их засвар хийж үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ.

4.1.6. Сумыг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд, баг бүрийг үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбоно.

4.1.7. Цахилгаан дамжуулах 04-ийн шугамыг шинэчилж цеф шугамаар солино.

4.1.8. Орчин үеийн шаардлагад нийцсэн багийн төвүүдийг шинээр барина.

4.1.9. Гутал засвар, шинэ гутлын цекийг шинээр бий болгоно.

4.1.10. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий талх нарийн боовны цек байгуулна.

4.1.11. Мах, ногооны зоорь байгуулна. Мал нядалгааны нэгдсэн цэгтэй болно.

4.1.12. Гэр ахуйн тавилга үйлдвэрлэх жижиг үйлдвэр байгуулна.

4.1.13. Ноос угаах, самнах, эсгий үйлдвэрлэх үйлдвэр байгуулна.

4.1.14. Цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээ байгуулах ажлыг эхлүүлж албан байгууллага, айл өрхүүдийг нэгдсэн халаалтын системд холбох ТЭЗҮ-г боловсруулна.

4.1.15. Ундны усыг цэвэршүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

4.1.16. Цахилгааны дэд станц шинээр нэмж байгуулах замаар үйлдвэрийн бүсийг бий болгоно.

4.1.17 Сумын төвд төвлөрсөн халаалт, цэвэр, бохирын шугам бүхий орон сууцыг төр хувийн хэвшлийн оролцоотойгоор барьж эхэлнэ.

4.1.18 Иргэд чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчинг бий болгож цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

4.1.19. Тамгын газрын тавилга эд хогшлыг шинэчилнэ.

4.1.20. Хүн амын төвлөрөл ихтэй, төв замын ойролцоо үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх боломжтой зарим багуудын төвийг ЦДАШ-д холбох арга хэмжээг ээлж дараатай хэрэгжүүлнэ.

4.2. Газрын шинэтгэл, хот байгуулалтын чиглэлээр:

4.2.1. Өрх бүрт Монгол улсын хуулиар зөвшөөрөгдсөн 0.5 га хүртэлх газрыг 2016 онд багтаан өмчлүүлнэ.

4.2.2. Сумын төвд 24 айлын орон сууцыг иргэдийн санаачилга, төр хувийн хэвшлийн оролцоотой барина.

4.2.3. Хувийн орон сууцны хороолол байгуулах газрыг нэгдсэн журмаар гаргаж инженерийн байгууламжийг байгуулан иргэд өөрсдөө хувийн орон сууц барих нөхцөл бүрдүүлнэ.

4.2.4. Хашаандаа мод бут тарьж ургуулсан иргэдийн санал санаачлагыг дэмжиж идэвхи санаачлагатай ажилласан айл өрх иргэдийг шагнаж урамшуулна. Ургуулсан 1 мод тутамд 5000 төгрөгний урамшуулал олгоно.

4.2.5. Албан байгууллагуудын гадна тохижолтонд анхаарч хамтран ажиллана.

4.2.6. Багуудыг кадастрын зурагтай болгоно.

4.2.7. Сумын хэмжээнд газар авсан иргэдийг хашааг нь тухай бүрт татуулна

4.2.8. 2015 он хүртэл иргэдэд газар өмчилөх ажлыг эрчимжүүлнэ

4.2.9. Сумын өнгө үзэмж сайжруулан гудамж талбайн эмх цэгцийг сайжруулж соёлч сум болох хөдөлгөөн өрнүүлж хэрэгжүүлнэ.

4.2.10. Малчдын өвөлжөө хаваржааг салгаж гэрчилгээжүүлэх ажлыг бүрэн дуусгаж өвөлжөө хаваржааны бүс нутгаа хамгаалах шинэ санал санаачлагыг дэмжиж ажиллана.

4.2.11. Малчдын хашаалж торолсон талбайг гэрчилгээжүүлж кадастрын зурагт оруулна.

4.2.12. Майхан хараас доошоо газар авсан иргэдийн хашааг нь татуулж гэр хороолол бий болгож худаг ус ,цахилгаанаар хангана.

4.2.13. Боорж голын ар талд ногоон байгууламжын зориулалтаар газар олголт хийж хөрөнгө санхүүгээр дэмжиж ажиллана.

 

 

ТАВ: Хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, байгаль орчны бодлогын хүрээнд:

5.1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

5.1.1. "Ажилтай орлоготой Монгол хүн" хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөлмөрийн насны ажил олоход хүндрэлтэй байгаа иргэдийг ажлын байраар хангах цогц арга хэмжээ авч, 10 хүний байнгын ажлын байр 100-150 хүний түр ажлын байрыг бий болгоно. Иргэдийн нийгмийн хамгааллыг баталгаажуулна.

5.1.2. Ажлын байр шинээр бий болгосон ажил олгогч нарыг жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээр дэмжиж, "Нэг ажлын байр-нэг зуун мянган төгрөг" хөтөлбөр хэрэгжүүлнэ.

5.1.3. Малчдын бүлэг хоршоог бодлого, хөрөнгө санхүүгээр дэмжиж түүхий эдийн бирж байгуулан түүхий эдийг Улаанбаатар хотын үнэ ханшаар борлуулах боломжийг бүрдүүлнэ.

5.1.4. Сумын хэмжээнд ажилгүйдлийн түвшинг бууруулна.

5.2. Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр:

Бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх замаар гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдыг татаж, жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, бизнест ээлтэй сум болно.

5.2.1. Ахуйн үйлчилгээний болон бизнес инкубатор төв байгуулж, шинээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг нэмэгдүүлж, зах зээлд гарахад нь туслах үйлчилгээ үзүүлдэг болно.

5.2.2. ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэлтийн сангийн эх үүсвэрийг 180 сая төгрөгт хүргэж, зээлийн сангийн хөрөнгийг иргэдийн оролцоонд тулгуурлан, шударга, ил тод байдлаар олгодог тогтолцоонд оруулна.

5.2.3. Сүү,сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж , цөцгийн тос, ааруулны цех байгуулах хувийн хэшлийг жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээр дэмжинэ.

5.2.4. Шахмал түлшний жижиг үйлдвэр, цехүүдийг байгуулж, хийн түлшний хэрэглээг дэмжих бодлого баримтална.

5.2.5. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх, зах зээлд нийлүүлэх хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн бирж байгуулна.

5.2.6. Тахиа, гахай, зөгийн аж ахуй хөгжүүлэх санаачлагыг дэмжинэ

5.2.7. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ технологи, стандартыг мөрдүүлэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлнэ.

5.3. Мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр:

Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон, бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлсэн, нэгж малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлсэн, стандартын шаардлага хангасан сүрэг бүхий аж ахуйг хөгжүүлж, эрчимжсэн мал аж ахуйд аажмаар шилжих эхлэлийг тавина.

5.3.1. Малчдын залуу халааг бэлтгэх сумын дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

5.3.2. Нэн ядуу орон гэргүй айл өрх мал аж ахуйг байнга эрхэлж буй залуу малчин өрхийг орон сууцжуулах ажлыг сумын орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлнэ.

5.3.3. Малчдын нөхөрлөл, хоршоо, бүлэг байгуулах санал санаачлагыг дэмжиж, нөхөрлөл, хоршооны гишүүдийн үндэсний болон орон нутгийн жижиг дунд үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс ширэнд урамшуулал олгоно.

5.3.4. "Малжуулах сан" байгуулж, багийн Иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг үндэслэн малчдыг малжуулах хөтөлбөрт хамруулж жилд 10, дөрвөн жилд 40 малчныг малжуулна.

5.3.5. "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого", "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

5.3.6. Гамшгаас хамгаалах сан бүрдүүлж цаг агаарын эрсдлээс урьдчилан сэргийлж 30 тн тэжээлийн 100тн өвсний нөөцийг бий болгож хөдөөгийн 4 багт өвс, тэжээлийн агуулахтай болно.

5.3.7. Тэмээ, сарлагийн тоо толгойг өсгөх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжийн санаачлагыг дэмжинэ.

5.3.8. Малын индексжүүлсэн даатгалд жил бүр нийт малчин өрхийн 10-аас доошгүй хувийг хамруулна.

5.3.9. Бэлчээрийн хортон шавьжтай тэмцэх арга хэмжээг жил бүр 5-10,0 мянган га-аас доошгүй талбайд зохион байгуулж, шинээр хортон шавьж, мэрэгч тархаж байгаа газар нутгийн судалгаа гаргаж, тархацыг бууруулж. “ Алаг тотил”-ыг хамгаалах арга хэмжээ авна.

5.3.10. Жил бүр 2-аас доошгүй инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлнэ.

5.3.11. Сумын хэмжээнд худаг уст цэгийн бүртгэл мэдээллийн санг шинээр бий болгож эзэмшил, ашиглалтыг сайжруулна.

5.3.12. Сум бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулан мөрддөг болно. Баг дундын отрын бүс нутгийг тогтооно. Бэлчээрийг хувиартай ашиглуулна.

5.3.13. Төл малыг бруцеллёз өвчний вакцинжуулалтанд жил бүр бүрэн хамруулж, ээмэгжүүлэлт, бүртгэлжүүлэлтэнд бүрэн хамруулж мэдээллийн программыг нэвтрүүлнэ.

5.3.14. Байгаль орчин, хүн, малд сөрөг нөлөөгүй технологи нэвтрүүлж орон нутагт гардаг халдварт өвчний голомтыг устгах, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай багуудад мал угаах ванн барьж, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулна.

5.3.15. МЭҮҮ-ний нэгжийн лаборториудыг оношлогоо шинжилгээний орчин үеийн өндөр мэдрэмж бүхий тоног төхөөрөмж, малын үзлэг шинжилгээний зөөврийн хашаатай болгоно.

5.3.16. Байгалийн голомтот болон шинээр дахин сэргэж байгаа малын өвчний тархвар голомтыг бүртгэн мэдээлэх газар зүйн мэдээллийн системийг нэвтрүүлнэ.

 

5.4. Газар тариалангийн чиглэлээр

 

5.4.1. Тариаланчдын бүлэг, нөхөрлөл, хоршоонд бага, дунд оврын хүчин чадлын трактор, чиргүүл. дүүжин машиныг хөнгөлөлттэй нөхцөл болон лизингээр нийлүүлнэ.

5.4.2. Жимс жимсгэнэ, чацарганы тариалалтыг 2-3 га-д хүргэж. тос. жүүс боловсруулах цек байгуулна.

5.4.3. Сумын малчдад зориулж хадлангийн талбайг гэрээгээр эзэмшүүлэх,хашилт хамгаалалттай талбайг бий болгохыг дэмжинэ.

5.4.4. Малын тэжээл, хүнсний ногооны усалгаатай тариалалтыг дэмжинэ.

5.4.5. "Нэг баг-Нэг хоршоо" аян өрнүүлж, бүх малчид болон мал бүхий иргэдийг хоршоололын гишүүн болгож хоршоодын санал санаачилгыг дэмжин хөнгөлөлттэй нөхцөл, лизингээр тоног, төхөөрөмж нийлүүлэх, хоршоологчдын үйл ажиллагааг сурталчлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар тэдний ажлын санаачилгыг дэмжинэ.

5.4.6. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг бодлогоор дэмжиж төсөл хөтөлбөрт хамруулна. 300 метр квадрат хүлэмжийн талбайтай болно.

5.4.7. Төмс хүнсний ногоо тариалагчдыг санхүүгээр дэмжиж сумын хүнсний ногооны хэрэглээний 50 хүртэл хувийг өөрийн нутгийн газар шороонд ургасан төмс хүнсний ногоогоор хангах зорилт тавина.

5.5. Байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр:

Байгаль орчны багц хуулиудыг хэрэгжүүлж, уламжлалт байгаль хамгаалах зан заншлыг дээдэлсэн, нийгэм, эдийн засгийн хөгжил нь тогтвортой хөгжлийн бодлогод бүрэн нийцсэн байгаль орчинд ээлтэй байхад .

5.5.1. Сумын бэлчээрийн даацын судалгаа хийж, бэлчээрийг хувиартай ашиглана.

5.5.2. Баянхайрхан уул, Давстын улаан уулыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авна.

5.5.3 Монгол Алтайн нурууны биологийн олон янз байдлыг хамгаалах стратегийг хэрэгжүүлж, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг талуудтай хамтарч ажиллан, орон нутгийнхаа байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор байгуулагдан ажиллаж буй малчдын бүлэг, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг дэмжинэ.

5.5.4 Байгууллага, аж ахуйн нэгж бүр эзэмшил газрын 10 -аас дээш хувийг ногоон байгууламжтай болгоно.

5.5.5 Эко бүлгийн хүүхэд, иргэдэд байгаль орчин тогтвортой хөгжлийн мэдлэг, боловсрол олгох, сургууль, цэцэрлэгийн ногоон орчныг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах үйл ажиллагаанд боловсролын байгууллагуудыг татан оролцуулна.

5.5.6 Нуур, булаг, рашааны урсац, усны хангамжийг сайжруулах үүднээс орон нутгийн иргэдийн оролцоотой ашиглалт, хамгаалалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллага болон орон нутгийн иргэдтэй хамтран боловсруулж хэрэгжүүлнэ.

5.5.7 Малын тэжээлийн ургамал, жимс жимсгэний мод, өрхийн тариалан эрхлэх, малчдын усан хангамжийг сайжруулах санал санаачлагыг дэмжинэ.

5.5.8 Сум,багийн төв албан байгууллага,аж ахуйн нэгж,иргэдийг мод тарьж ургуулах, зүлэгжүүлэх ажлыг эрчимжүүлж урамшуулал олгодог тогтолцоог нэвтрүүлнэ.

5.5.9 Байгаль экологийн өвөрмөц тогтоцтой, ховордсон ургамал, амьтны тархац газар нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтанд шинээр авах замаар тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлнэ.

5.5.10 Байгаль хамгаалах сан байгуулж, төвлөрсөн орлогыг иргэдийн хяналтан дор 100 хувь нөхөн сэргээлт, хамгаалалтын үйл ажиллагаанд зарцуулдаг болно.

5.5.11 Байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажиллаж буй төсөл, хөтөлбөрийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Төслүүдийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтарсан төлөвлөлт хийж, гэрээ байгуулдаг болно.

5.5.12. Хогийн нэгдсэн цэгийн хамрах талбайг багасгаж хур хорыг булшилж торлож хашаажуулана. Сумын төвийн хуримтлагдсан барилгын хогийг цэвэрлэнэ.

5.5.13 Хог устгах, зайлуулах техник хэрэгсэлтэй болгож, хог хаягдлыг цэвэрлэх аян зохион байгуулж, хогийн менежентийг хэрэгжүүлнэ.

5.5.14 Ус, цаг уур орчны хяналт шинжилгээний өртөөг автомат станцаар бүрэн төхөөрөмжилнө.

5.5.15 Цаг уурын өртөөний барилгыг шинээр бариулна.

5.5.16. Хужиртын аманд ШТС байгуулна.